Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Мьянмарын цэргийн хунтын тэргүүн Мин Аун Хлайн баасан гарагт болсон парламентын санал хураалтад ялалт байгуулж, тус улсын Ерөнхийлөгч боллоо. Тэрбээр Мяньмарын Засгийн газрыг унагаснаасаа хойш таван жилийн дараа ийнхүү Төрийн тэргүүн болж байна. Өдгөө 69 настай генерал Мин Аун Хлайн 2021 онд Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чигийн Засгийн газрын эсрэг төрийн эргэлт зохион байгуулж, түүнийг баривчилсан юм. Үүний улмаас улс даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, энэ нь яваандаа цэргийнхний эсрэг зэвсэгт тэмцэл болон хувирчээ.
Өнгөрсөн оны сүүлч, энэ оны эхээр армийнхны дэмжлэгтэй улс төрийн нам Мяньмарын сонгуульд ялалт байгуулж, энэ нам зонхилсон парламент өдгөө санал хураалт явуулж Ерөнхийлөгчийг томилж буй нь энэ юм. Мин Аун Хлайн 2011 оноос хойш удирдсан зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн албан тушаалаа тагнуулын дарга асан Е Вин О хэмээх үнэнч туслахдаа шилжүүлэн өгсөн байна.
Үүний зэрэгцээ Мьянмарт сүүлийн таван жилийн турш иргэний дайн үргэлжилсээр байгаа бөгөөд энэ долоо хоногт Аун Сан Су Чигийн намын төлөөлөл болон үндэстний цөөнхийн зэвсэгт бүлэглэлүүд нэгдэн эвсэл байгуулж, цэргийн дарангуйллын эсрэг тэмцэхээ илэрхийллээ.
Эх сурвалж: Reuters

#Мьянмар,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3562