Гэрэл зургийг MPA.mn
Тусгаар тогтнол - 3333 хөтөлбөрийг 10 дахь жилдээ зохион байгуулж, нийслэлийн есөн дүүрэг болон 21 аймгийн ерөнхий боловсролын сурагчид нэгэн цагт “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа. Тодруулбал, Сүхбаатарын талбайд Хэнтий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон нийслэлийн ерөнхий боловсролын “Оюуны Ундраа” сургуулийн 2235 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншсан юм.
Нийслэлийн ерөнхий боловсролын "Оюуны Ундраа" сургууль, Хэнтий аймгийн ЗДТГ, Боловсролын газар хамтран зохион байгуулсан энэхүү хөтөлбөрийг НИТХ, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс дэмжин хэрэгжүүллээ.
Хүүхэд залууст эх орноо хайрлах сэтгэл, түүх соёлоо дээдлэх үзэл санааг төлөвшүүлэх, тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэн, утга учрыг ойлгуулах эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой энэхүү хөтөлбөр 10 дахь жилийнхээ ойтой золгож буйгаараа онцлог юм. Өнөөдрийн арга хэмжээг НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа, Л.Хосбаяр нар нээж үг хэллээ.
Тус хөтөлбөрийг 2027 онд албан ёсоор нээж, хэрэгжүүлэх эрхийн шилжин явах цомыг Дорнод аймгийн ИТХ-ын дарга Т.Цолмонд албан ёсоор гардууллаа.

#онцолсон, #live, #“ТУСГААР ТОГТНОЛ” шүлэг, #Тусгаар тогтнол 3333 хөтөлбөр,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3562