Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан сүсэгтэн олон, лам хуврагуудын оролцоотой Хүндэтгэлийн гэрэлт жагсаал өчигдөр (Сүхбаатарын талбайгаас Гандантэгчэнлин хийд) боллоо.

Уг арга хэмжээ нь Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн ариун дурсгалт Их дүйчин өдрийн утга учрыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, энэрэн нигүүлсэхүй, эв нэгдэл, амар амгалангийн үнэ цэнийг сурталчлах зорилготой байв.
Жагсаалд оролцогчид гартаа зул, дэнлүү, гэрэлт бэлгэдэл барин тайван алхаж, Бурхан багшийн сургаал номлолыг хүндэтгэн дурслаа. Мөн энэ үеэр эх дэлхий, улс орон, хүн төрөлхтний сайн сайхан, энх амгалангийн төлөө ерөөл өргөж, бясалгал, ном уншлагын үйл ажиллагаа зохион байгуулав.
Зохион байгуулагчдын мэдээлснээр гэрэлт жагсаал нь зөвхөн шашин, соёлын арга хэмжээ төдийгүй хүмүүнлэгийн үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, залуу үед өв уламжлал, ёс заншлаа өвлүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой үйл ажиллагаа болсон байна.
Их дүйчин өдөр нь буддын шашинтнуудын хамгийн эрхэм хүндэт баярын нэг бөгөөд энэ өдөр хийсэн буян номын үйл олон дахин арвижин дэлгэрдэг хэмээн үздэг билээ. Хүндэтгэлийн гэрэлт жагсаалд оролцсон иргэд энэхүү ариун өдрийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж, эв нэгдэл, энэрэл нигүүлслийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ орууллаа.
Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #Бурхан багшийн Их дүйчин өдөр, #онцлох зураг,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
Улаанбаатар:
USD | 3567