Гэрэл зургийг MPA.mn

Цахим орчинд 2026 оны тавдугаар сарын 30-ны өдөр “…талбай руу малаа шахаад болохгүй байна, та бусдын эд хөрөнгөнд халдаж байгаа бол би ч халдана, хохино” гэх агуулгатай, автомашинаар бог мал хөөж буй бичлэг нийтлэгдсэн.

Дээрх мэдээллийг аймгийн Цагдаагийн газраас бүртгэлд авч шалгахад уг үйл явдлын улмаас нэг ишиг, нэг хурга үхсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Одоогоор уг асуудлын нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдлийг тал бүрээс нь бодитой тогтоох зорилгоор нотлох ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.