Сагсан бөмбөгийн 3х3-ын “Сүхбаатар чэлленжер” гранпри тэмцээнд Д.Сүхбаатарын талбайд хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө.
11 орны мэргэжлийн 16 баг өрсөлдсөн энэхүү тэмцээнд манай улсаас дөрвөн баг оролцсоноос “Улаанбаатар Энержи” түрүүлэв. Тэд эх орондоо болсон мэргэжлийн гранприд анх удаа түрүүлж байгаа нь энэ. Тус баг хэсгээсээ хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарсан бөгөөд шөвгийн наймд Литвийн “Каунас”-ыг 21:17, хагас шигшээд дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн “Лиман”-ыг 15:14-ээр, финалд Хорватын “Сибона”-г 21:16-гаар буулган авчээ.
Ингэснээр ирэх наймдугаар сард Швейцарын Лозанн хотноо болох “Лозанн Мастерс” тэмцээнд оролцох эрхээ халааслаад зогсохгүй 20 мянган ам.долларын эзэн боллоо. Багийн бүрэлдэхүүнд А.Ананд, Э.Дөлгөөн, О.Энхбаатар, Наурис Миезес нар багтсан юм. Уг тэмцээний “Үнэ цэнтэй тоглогч”-оор олимп, дэлхийн аварга Наурис Миезес тодорсон байна.
Үүнээс гадна “Сансар МБанк” баг хагас хагас шигшээд шалгарч, улмаар Хорватын “Сибона”-д 9:22-оор ялагдсанаар IV байрт эзэлж, 8000 ам.долларын мөнгөн шагнал гарджээ.

#3х3, #Д.Сүхбаатарын талбай, #сагсан бөмбөг, #Сүхбаатар чэлленжер,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
Улаанбаатар: