Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын зэвсэгт хүчний нисэх онгоцууд Ираны эсрэг цэргийн ажиллагааг дэмжихээр Итали дахь Америкийн баазуудаас хөөрсөн гэх НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттегийн мэдэгдлийг Ром няцааж, зөвхөн техникийн болон логистикийн нислэгийн зөвшөөрөл олгосон хэмээн мэдэгдлээ.

Марк Рютте "Fox News" телевизэд өгсөн ярилцлагадаа Европын орнууд АНУ-ыг дэмжиж буйн жишээ болгон Италийг дурдсан бөгөөд Вашингтон болон Израилын хамтран эхлүүлсэн "Epic Fury" ажиллагааг дэмжихээр Итали дахь баазуудаас АНУ-ын 500 гаруй онгоц хөөрсөн гэж мэдэгдсэн юм. Энэхүү мэдэгдэл нь Ираны эсрэг шууд цэргийн ажиллагаанд Италийн газар нутгийг ашиглах зөвшөөрөл өгөөгүй гэж удаа дараа мэдэгдэж байсан Ерөнхий сайд Жоржия Мелонигийн Засгийн газрыг дотоодын улс төрийн томоохон маргаанд хутгаад байна.

Италийн Батлан хамгаалахын сайд Гвидо Крозетто үүний зэрэгцээ Итали улс өөрийн газар нутаг дээрх холбоотнуудын баазыг зохицуулдаг олон улсын гэрээ хэлэлцээр, Үндсэн хуулиа бүрэн дагаж мөрдсөн гэдгийг онцоллоо. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Жоржия Мелони нарын харилцаа өнгөрсөн долоо хоногт Итали улс АНУ-ын цэргийн ажиллагааг дэмжихээс татгалзсаны улмаас муудаад байсан бөгөөд Рюттегийн энэхүү мэдэгдэл маргааныг улам ч хурцатгаж магадгүй байна. Нөгөө талаас, Италийн сөрөг хүчний удирдагчид  Ерөнхий сайд Мелонийг парламентад яаралтай тайлбар хийхийг шаардаж, Засгийн газар хууль тогтоогчдыг төөрөгдүүлсэн хэмээн шүүмжилж эхэлжээ.

Одоогоор Сицили дэх Сигонеллагийн тэнгисийн цэргийн агаарын бааз, хойд нутгийн Авиано агаарын бааз зэрэг АНУ-ын цэргийн 120 орчим байгууламж Италид байрлаж байна. 

Эх сурвалж: Reuters 

#иран, #Нато, #АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп,