Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Иранд үлдээд байгаа зүйлсийг  устгана” хэмээн мэдэгдэж, тус улсын дэд бүтцэд өгөх цохилтынхоо хүчийг нэмэгдүүлэхээ дахин амлалаа. Үүнтэй зэрэгцэн дэлхийн олон улс орнууд эрчим хүчний тээвэрлэлтийн амин чухал зам болох Ормузын хоолойг дахин нээх арга замыг эрэлхийлсээр байна.
АНУ болон Израилын агаарын цохилтоор эхэлсэн энэхүү дайн өдгөө тав дахь долоо хоногтоо үргэлжилж, улс орнууд, тэр дундаа АНУ дотор ч мөргөлдөөнийг хурдан шийдвэрлэх шахалтыг Трампын Засгийн газарт үзүүлж байна.

Гэвч энэ үед Трамп Тегеран болон Караж хотыг холбосон шинэ гүүрийг АНУ-ын арми бөмбөгдөж буй бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтэлж “Дараагийн ээлжинд бид Ираны гүүрнүүд, дараа нь цахилгаан станцуудыг бөмбөгдөнө” хэмээн бичжээ. Үүний хариуд Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи "Иргэний зориулалттай байгууламж, тэр дундаа барьж дуусаагүй гүүрүүдийг устгалаа гээд иранчууд бууж өгөхгүй” гэж мэдэгдлээ. 

Үүний зэрэгцээ АНУ-ын олон улсын эрх зүйн 100 гаруй шинжээч пүрэв гарагт мэдэгдэл гаргаж, АНУ-ын хүчнийхний үйл ажиллагаа болон өндөр албан тушаалтнуудын мэдэгдэл нь “олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг зөрчсөн, дайны гэмт хэрэг байж болзошгүй” гэж анхаарууллаа. 
Нөгөө талаас, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Ормузын хоолойн усан тээврийг хамгаалах тухай Бахрейны тогтоолын төсөлд санал хураахаар төлөвлөж байгаа ч хориг тавих эрхтэй, байнгын гишүүн Хятад улс хүч хэрэглэхийг зөвшөөрөх заалтыг эсэргүүцсэн хэвээр байна. Иран улс өөрийн зүгээс хөрш Оман улстай хамтран хоолойгоор нэвтрэх хөлөг онгоцуудад тусгай зөвшөөрөл олгох протокол боловсруулж байгаагаа мэдэгдсэн ч Европын Холбоо үүнийг олон улсын хууль тогтоомжид нийцэхгүй гэж үзэж байна.

Эх сурвалж: Reuters 

#онцолсон, #иран, #Трамп,