Дэлхийн газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийн тавны нэг орчмыг дамжуулдаг Ормузын хоолой дайны турш буюу таван долоо хоногийн турш хаалттай байгаа юм. Энэ асуудлаар Трамп Иранд хандан “Ирэх мягмар гараг Ираны хувьд цахилгаан станц болон гүүрүүдээ сүйрэхийг харах өдөр байх болно. Тэр хоолойг нээ, эсвэл тамд амьдрахад бэлд. Зүгээр л харж бай!” гэсэн эрс хатуу анхааруулга өглөө. АНУ-ын холбоотон Израил бямба гарагт Ираны нефть, химийн томоохон үйлдвэрт цохилт өгсөн бөгөөд ирэх долоо хоногт эрчим хүчний байгууламжууд руу довтлохоор бэлдэж, Вашингтоны зөвшөөрлийг хүлээж байгаагаа мэдэгдлээ. Гэсэн ч Трамп “Fox News”-т өгсөн ярилцлагадаа Ирантай хэлэлцээ хийж байгаагаа онцлон, даваа гараг гэхэд тодорхой тохиролцоонд хүрч магадгүй гэсэн зөрүүтэй мэдээллийг өгсөн байна. Тегеран Трампын сүрдүүлгийг увайгүй үйлдэл хэмээн буруутгаж, Ираны парламентын дарга Мохаммад Багер Калибаф АНУ-ыг Израилын Ерөнхий сайд Нетаньяхугийн заавраар бүс нутгийг дайны гал өрдөж байна гэж шүүмжлэв.

Үүний зэрэгцээ Иран улс Кувейт, Бахрейн болон Арабын нэгдсэн Эмират улсын нефть, химийн байгууламжууд руу дрон, пуужингийн цохилт өгч эхэлжээ. Мөн Ираны Хувьсгалт гварди Дубайн Жебэл Али боомтод байсан Израилын талын хөлөг онгоц руу довтолсон байна. Үүний зэрэгцээ АНУ-ын тусгай хүчнийхэн Ираны нутаг дэвсгэрийн гүнд, өндөр эрсдэлтэй нөхцөлд цэргийн ажиллагаа явуулж байгаад сүйрсэн онгоцныхоо нисгэгчийг аварлаа. Олон арван онгоц, тусгай хүчнийхэн оролцсон энэхүү аврах ажиллагаанд Израилын тал дэмжлэг үзүүлсэн байна. Энэхүү ажиллагааг Трамп АНУ-ын түүхэн дэх хамгийн зоримог даалгавруудын нэг гэж тодорхойллоо. 

Эх сурвалж: Reuters

#Дайн, #иран, #Ормузын хоолой, #АНУ ираны дайн,