МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2026.04.03/ 16:30 сайд нарыг томилох асуудлаар хуралдана. 

LIVE мэдээ
Эхнээс
Сүүлээс

22:36, 2026-04-03

Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учралын хэлсэн үг

Улсын Их Хурлын дарга,

Эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд миний бие бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулж байна.

Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулах тухай асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.

Ойрх Дорнодод дэгдсэн дайны улмаас дэлхий даяар үүссэн эрчим хүч, газрын тосны үнийн өсөлт, хомсдол, тээвэр логистикийн хямрал, нүүрс, зэсийн үнээс хамааралтай эдийн засгийн эмзэг байдал, төрийн тогтвортой, тасралтгүй хэвийн ажиллагааг тасалдуулсан улс төрийн үйл явц гэсэн гурван том эрсдэлийн огтлолцол дунд шинэ Засгийн газар бүрэлдэж байна.

Эгзэгтэй нөхцөлд Засгийн газрын бүтцийг өөрчлөх нь халаа сэлгээ, шилжилт хөдөлгөөнд татвар төлөгчдийн хөрөнгө мөнгө, үнэтэй цаг хугацааг үрж, төрийн байгууллагуудын шуурхай, тасралтгүй ажиллагааг алдагдуулах өндөр эрсдэлтэй байна. Сандал суудал биш санал шийдэл боловсруулж хэрэгжүүлэх, улс төрийн зөрчлөө хойш тавьж, улс орны төлөө ажил хийх олон түмний нэхэл хатуутай шаардлага ч өдөр бүр өсөн нэмэгдэж байна. Иймд бодлогын залгамж чанар, тогтвортой байдал, тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангах болон цаг үеийн онцгой нөхцөлийг харгалзан, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нийцүүлэн Засгийн газраа байгууллаа.

Үүний хамт төрийн байгууллагын хийдэл давхардлыг иж бүрэн тодорхойлох чиг үүргийн иж бүрэн дүн шинжилгээ хийж, төрийн үйлчилгээ, зөвшөөрлийг цааснаас цахимд шилжүүлнэ. Эрх зүйн үр дагавар багатай зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлж, чиг үүрэг нь давхардсан агентлаг, хөгжлийн төвүүдийг татан буулгаж, төсвийн хөрөнгө хэмнэж, төрийн албыг цомхон, хурдтай, бүтээмжтэй болгох үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Төрийн өмчит компаниудыг татан буулгах, нэгтгэх, өөрчлөн зохион байгуулах, олон нийтэд нээлттэй болгох, үр ашиг, бүтээмжийг нь өсгөх, төрийн зах зээл дээр хэт оролцоог хазаарлаж, хувийн хэвшил, хийж бүтээх хүсэлтэй хэн бүхэн, хүн бүрд өсөж өндийх орон зай, шинэ зам нээн, хүнд суртал, хууль журам, татварын дарамтаас чөлөөлнө.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн арга зам нь иргэн, хувийн хэвшилдээ итгэж, эдийн засаг, эрх зүй, ногоон хөгжил, авлигын эсрэг эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого, УИХ-ын тогтоолоор батлагдсан, төрийн хүнд суртлын чөдөр тушааг тайлах “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга байх болно.

Эдийн засгийн чөлөөлөлтөөр зах зээлд хуруу гараа дүрсэн төрийн зуршлыг халж хувийн хэвшил, иргэний эрх чөлөөг хамгаалах нь өсөлтийн тооноос хүртээмжийн чанар, өрхийн үүд, иргэний хаягаар хүргэх бодит орлогыг нэмэхийг зорьж байна.

Эрх зүйн чөлөөлөлтөөр хууль журмын хийдэл давхардал, гох дэгээг тайлж, хүний эрх, эрх чөлөөг хамгаална.

Ногоон хөгжлийн чөлөөлөлтөөр эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрх, хариуцлагатай уул уурхайн ил тод байдлын санаачилга, байгалиа хамгаалж, баялгаа байгальдаа ээлтэй ашиглах, нар, салхи, тархмал эх үүсвэрийн дундаршгүй нөөцөөр эрчим хүч, орлого бүтээх зорилтыг хэрэгжүүлнэ.

Авлигын эсрэг чөлөөлөлт нь нотлогдоогүй хууль бус, нотлогдоогүй орлогыг хураах, эрүүл мэнд, боловсролд зориулж, хохирол барагдуулах, хээл хахуулийн хорт хөрс болсон цаасан хүнд суртлыг халах зэрэг бодлогын шийдэл байх болно.

Шинэ Засгийн газар шударга ёс, эв нэгдлийг гагнаас болсон иргэнийхээ эрх чөлөө, баялаг бүтээгчдийнхээ хүсэл зорилгод бүрэн дүүрэн итгэж, дэлхийн хурцадмал байдлаас үүдсэн энерги, эрчим хүчний эх үүсвэр, эдийн засгийн хямралыг сөрж туулах болно.

Засгийн газарт ажиллах сайд нарыг тохоон томилохдоо салбараа шууд удирдан зохион байгуулах мэдлэг туршлага, асуудлыг шийдэл болгох улс төрийн капитал, ёс зүй, хүлээсэн хариуцлагаа үүрэх чадамжийг үндсэн шалгуур болголоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлд заасан Монгол Улсын Ерөнхий сайдын Онцгой бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд заасан Засгийн газрын гишүүдийг томилохоор Улсын Их Хуралд танилцуулж байна.

- Жадамбын Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад,
- Тогмидын Доржхандыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдад,
- Нямтайширын Номтойбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдад,
- Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад,
- Батмөнхийн Батцэцэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдад,
- Загджавын Мэндсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдад,
- Сайнбуянгийн Амарсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдад,
- Гонгорын Дамдиннямыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад,
- Дамбын Батлутыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдад,
- Цэндийн Сандаг-Очирыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад,
- Лувсанцэрэнгийн Энх-Амгаланг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсролын сайдад,
- Тилеуханы Аубакирыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад,
- Борхүүгийн Дэлгэрсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайдад,
- Жуковын Алдаржавхланг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад,
- Энхтайваны Бат-Амгаланг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад,
- Цагаанхүүгийн Идэрбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад,
- Чинбатын Номинг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдад,
- Бадрахын Найдалааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдад,
- Энхбаярын Батшугарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдад нэр дэвшүүлээд байна.

22:32, 2026-04-03

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяраар Г.Занданшатар сайд хөлөө тушуулж байсан бол, Н.Учрал сайд хоолойгоо боолгох нь

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өгч байна. 

Гэрэл зургийг MPA.mn

21:33, 2026-04-03

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын сайд нараа танилцуулж байна

19:47, 2026-04-03

ЧУУЛГАН: Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын сайд нараа танилцуулж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2026.04.03/-аар Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын сайд нараа танилцуулж байна. 

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлэх Засгийн газрын сайд нарын бүрэлдэхүүн тодорлоо.

Шинэ Засгийн газарт дараах сайд нар ажиллана:

Тэргүүн Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд – Ж.Энхбаяр

Шадар сайд – Т.Доржханд

Шадар сайд – Н.Номтойбаяр

ЗГХЭГ-ын дарга – Б.Энхбаяр

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд – Г.Дамдинням

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд – Ц.Сандаг-Очир

Батлан хамгаалахын сайд – Д.Батлут

Гадаад харилцааны сайд – Б.Батцэцэг

Сангийн сайд – З.Мэндсайхан

Хууль зүй, дотоод хэргийн сайд – С.Амарсайхан

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд – Т.Аубакир

Эрчим хүчний сайд – Б.Найдалаа

Боловсролын сайд – Л.Энх-Амгалан

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд – Ж.Алдаржавхлан

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд – Э.Бат-Амгалан

Зам, тээврийн сайд – Б.Дэлгэрсайхан

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд – Ц.Идэрбат

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд – Ч.Номин

Эрүүл мэндийн сайд – Э.Батшугар

Ингэснээр Н.Учралын Засгийн газар бүрдэж, үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болж байна.

19:29, 2026-04-03

Шинэ Засгийн газрын сайд нар ЯРЬЖ БАЙНА

19:14, 2026-04-03

Тэргүүн Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдаар Ж.Энхбаяр улиран томилогдлоо

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын сайд нараа томилж байна. Тэргүүн Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдаар Ж.Энхбаяр томилогдлоо. 

Гэрэл зургийг MPA.mn

18:53, 2026-04-03

Т.Доржханд Шадар сайдаар улиран ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын сайд нараа томилж байна. ХҮН намын дарга Т.Доржханд Шадар сайдаар улиран ажиллана. 

18:28, 2026-04-03

Н.Учралын Засгийн газрын сайд нар бүрдлээ

18:17, 2026-04-03

Н.Номтойбаяр Шадар сайд болно

Н.Номтойбаяр Шадар сайд болно. 

Гэрэл зургийг MPA.mn

18:16, 2026-04-03

Сангийн сайдаар З.Мэндсайхан томилогджээ

Сангийн сайдаар З.Мэндсайхан томилогджээ. 

Гэрэл зургийг MPA.mn

18:11, 2026-04-03

УИХ-ын гишүүн Д.Батлутыг Батлан хамгаалахын сайдаар улираан томилжээ

МАН-ын Удирдах зөвлөл сайд нарыг томилох асуудлаар хуралдаж байна. УИХ-ын гишүүн Д.Батлутыг Батлан хамгаалахын сайдаар улираан томилжээ. 

#онцолсон, #шуурхай, #live, #МАН-ын Удирдах зөвлөл, #livetext,