Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Зүүн Модон-Овоо” гэдэг газар (2026.04.04) 16:31 цагт гарсан хээрийн түймрийг өнөөдөр (2026.04.05) 04:35 цагт цурамд оруулж, 06:00 цагт бүрэн унтраалаа.
Түймрийг унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн цэргийн 0306 дугаар анги, Матад сумын Мэргэжлийн ангийн нийт 44 хүн, 8 автомашинтайгаар оролцлоо.
Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 35000 га талбай өртсөн байна.
Дорнод аймаг, Халхгол сум Ташгай багийн “Шувуут” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км, сумын төвөөс баруун урд зүгт 120 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.04-ний өдрийн 11:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн Халхгол сум дахь Хилийн цэргийн 0198 дугаар анги, Халхгол сумын мэргэжлийн ангийн нийт 64 хүн, 10 автомашинтай түймрийг унтраахаар ажиллаж байна. Бүлгүүд түймрийн баруун зүүн хавирган дээр унтраах үйл ажиллагаа явуулж 04.06-ны өдрийн 00:50 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум Чандгана багийн "Овоотын баруун салаа" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 65 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 32 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.05-ны өдрийн 19:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бэрх тосгон дахь 42 дугаар ангийн алба хаагчид, тус сумын байгаль орчны байцаагчаар ахлуулсан мэргэжлийн ангийн нийт 10 хүн, 2 автомашинтай хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 18:50 цагт бүрэн унтраасан байсан. Уг гал түймэрт 1 га талбай өртсөн.