Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Украин болон Сири улсууд аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсоныг Ерөнхийлөгч Володимир Зеленский ням гарагт мэдэгдлээ. АНУ-Израилын Иранд хийж буй дайн эхэлснээс хойш Киев цэргийн туршлага, мэргэшсэн чадвараа Ойрхи Дорнодын бүс нутагт сурталчлахыг эрмэлзэж байна.

Ойрхи Дорнодын орнуудад айлчилж буй Зеленский Дамаск хотноо Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараатай уулзлаа. 2024 оны сүүлчээр Башар аль-Асадын дэглэм нуран унасны дараа хоёр улс дипломат харилцаагаа сэргээсэн бөгөөд үүний дараа Украины Төрийн тэргүүн Сирид анх удаа айлчилж буй нь энэ. 

Зеленский Сирийн удирдагч болон Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидан нартай гурван талт уулзалт хийснээ “Бид нийгмийнхээ аюулгүй байдал, хөгжлийн боломжийг нэмэгдүүлэхийн тулд хамтран ажиллахаар тохиролцов” гэж онцолжээ. 

Уулзалтаар Ираны дайнаас үүдсэн бүс нутгийн нөхцөл байдал, батлан хамгаалах, эрчим хүч болон дэд бүтцийн хамтын ажиллагааны асуудлуудыг хөндөн хэлэлцсэн байна. Орос улстай дөрвөн жилийн турш дайтаж буй Украин дрон болон пуужингийн довтолгоог эсэргүүцэх арвин туршлагаа Ойрхи Дорнодын орнуудад санал болгож байгаа юм. 

Түүнчлэн үр тарианы томоохон үйлдвэрлэгч Украины хувьд Ойрхи Дорнодын хүнсний аюулгүй байдалд хувь нэмэр оруулах, найдвартай нийлүүлэгч байх хүсэлтэй байгаагаа Зеленский илэрхийллээ. 

Украины Гадаад хэргийн сайд Андрий Сибиха энэхүү айлчлалыг түүхэн эргэлтийн цэг хэмээн тодорхойлж, аюулгүй байдал болон далайн худалдааны асуудлаар чухал тохиролцоонд хүрснийг онцоллоо. Сирид Оросын цэргийн хоёр томоохон бааз байдаг бөгөөд Сирийн тал тэдгээрийг армийн сургалтын төв болгон өөрчлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Эх сурвалж: Reuters 

#онцолсон, #Украин Сири,