АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Тегераны хүсэлтээр эрчим хүчний байгууламжуудад нь цохилт өгөхөө 10 хоногийн хугацаатай түр зогсоож байгаагаа зарлав. Тэрбээр ирэх дөрөвдүгээр сарын 6-ны өдрийг хүртэл Ираны эрчим хүчний дэд бүтэц рүү довтлохгүй гэдгээ “Truth Social” цахим хуудсандаа онцолжээ.

           Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Мөн тэрбээр Ирантай хийж буй хэлэлцээ маш нааштай байгааг онцолж буй. Гэвч нөгөө талаас Ираны АНУ-ын тавьсан саналыг шударга бус хэмээн няцаагаад байгаа юм. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф 15 заалт бүхий энхийн төлөвлөгөөг Пакистанаар дамжуулан Иранд хүргүүлээд байгаа бөгөөд үүнд Ираны цөмийн хөтөлбөрийг бүрэн зогсоох, пуужингийн зэвсэглэлийг хязгаарлах, Ормузын хоолойн хяналтыг шилжүүлэх зэрэг хатуу шаардлагууд багтаж байна. Хэлэлцээтэй зэрэгцэн Ойрхи Дорнодод тулаан үргэлжилсээр байна. Пүрэв гарагт Ираны талаас Израил руу пуужингаар харваж, Тель-Авив, Хайфа зэрэг хотод хохирол учруулсан бол хариуд нь тэд Ираны өмнөд хэсгийн Бандар-Аббас, Шираз болон Исфахан хотын их сургуулийн байранд цохилт өгчээ. 

Эх сурвалж: Reuters

#Дайн, #Ормузын хоолой, #АНУ Ираны дайнд,