“Amazon” компани корпорацийн түвшний 16,000 ажлын байрыг цомхотгосноо албан ёсоор баталж, өнгөрсөн аравдугаар сараас хойш нийтдээ ойролцоогоор 30,000 ажлын байрыг танах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж дууссанаа мэдэгдэв. Гэхдээ цаашид нэмэлт цомхотгол хийх боломж нээлттэй гэж компани онцолж буй.
Тус компанийн гүйцэтгэх захирал Энди Жассигийн удирдлага хүнд суртлыг багасгах, үр ашиг муутай бизнесүүдээс татгалзах зорилгын нэг хэсэг нь энэ болж байна.
Тухайлбал, олон жилийн турш туршиж ирсэн ч амжилт олоогүй тул “Fresh” нэрийн хүнсний дэлгүүрүүд болон “Go” захуудыг хааж, мөн хэрэглэгчийн алганы хээ уншдаг “Amazon One” биометр төлбөрийн системээс татгалзаж байгаагаа тэд зарласан байна.
30,000 ажлын байр гэдэг нь “Amazon”-ы нийт 1.5 сая ажилтны хувьд харьцангуй бага тоо боловч корпорацийн ажилтнуудынх нь бараг 10 хувийг эзэлж бөгөөд энэ нь компанийн 30 жилийн түүхэн дэх хамгийн том цомхотгол болж байна.
Эдгээр цомхотгол нь компанийг бэхжүүлэх, хиймэл оюуныг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, шат дамжлагыг цөөлөх, хариуцлагыг нэмэгдүүлэх, хүнд суртлыг арилгахын төлөө хийсэн алхам гэж компанийн хүний нөөцийн ахлах захирал Бет Галетти мэдэгдэлдээ дурдсан байна.
Мөн тус компани COVID-19 цар тахлын үед онлайн худалдааны эрэлт огцом өсөхөд хэт олон хүн ажилд авсан гэдгээ өмнө нь хүлээн зөвшөөрч байв.
Цомхотголын яг нарийн цар хүрээ одоогоор тодорхой болоогүй ч “Alexa” дуут туслах, “Prime Video”, төхөөрөмжийн хэлтэс, сурталчилгаа, “last mile” хүргэлт зэрэг олон салбарын ажилтнууд өртсөн байж магадгүй аж.
Эх сурвалж: Reuters

#Цомхотгол, #“Amazon” компани,