Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Гондурасын  Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас тоолох системд гэмтэл гарч, урьдчилсан дүн хойшилсоор байна. Урьдчилсан байдлаар, төв үзэлт, Либерал намаас нэр дэвшигч Сальвадор Насралла 39.96 хувиар тэргүүлж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дэмждэг Үндэсний намын нэр дэвшигч Насри Асфура 39.80 хувиар удаалж байна.
Сонгуулийн байгууллагын мэдээлснээр, саналын хуудасны 20 хувь нь системийн саатлаас болж тоологдоогүй хэвээр байгаа бөгөөд вэб портал хоёр өдөр бараг бүхэлдээ ажиллахгүй болсон нь маргаан дэгдээгээд байна.

Дональд Трамп мэдэгдэл хийж, сонгуулийн үр дүнг өөрчлөх гэж байна хэмээн буруутгаад, ингэвэл маш ноцтой үр дагавартай гэж сануулжээ.
Санал тооллого үргэлжилж байгаа тул улс төрийн хурцадмал байдал, зөрчил үүсэх эрсдэлтэй хэвээр байна.

Эх сурвалж: Reuters

#Дональд Трамп, #Гондурасын Ерөнхийлөгчийн сонгууль,