Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар (ХГБХХЕГ) болон харьяа газар, хэлтсийн албан хаагчид Дээрэлхэлтийн эсрэг UNI 12000:2025 стандартаар Тэргүүлэх аудитор бэлтгэх сургалтад хамрагдаж байна.
Сургалтад ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан, Сургалт, судалгаа, мэдээллийн төвийн захирал М.Чанцалсүрэн, 108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн захирал Б.Отгонцэцэг, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга С.Учрал болон холбогдох мэргэжилтнүүд хамрагдаж байна.

Уг сургалтыг Итали Улсын мэргэжлийн сургагч, аудитор Гулиано Веллуцци удирдан явуулж байгаа бөгөөд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа нь онцлог юм.
UNI 12000:2025 нь дээрэлхэлт, цахим дээрэлхэлттэй тэмцэх удирдлагын тогтолцоог бий болгох шаардлагыг тодорхойлсон, Италийн стандартчиллын үндэсний байгууллага (UNI)-аас баталсан стандарт юм.
Сургалтын хүрээнд алба хаагчид дараах ур чадваруудад суралцана. Үүнд:
-Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлдэг байгууллагын тогтолцоог эрсдэлд суурилан үнэлэх;
-Дээрэлхэлт, цахим дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр нөлөөг хянах;
-Үйлчилгээний стандарт, шалгуур үзүүлэлт, хяналт-шинжилгээний аргачлалыг боловсронгуй болгох;
-Хүүхэдтэй ажилладаг байгууллагуудад мэргэжлийн зөвлөмж, арга зүйн дэмжлэг үзүүлэх.
Сургалтыг амжилттай төгсөж, стандартын шалгалтанд тэнцсэн албан хаагчид хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр ажилладаг байгууллагуудад хяналт, үнэлгээ хийх Олон улсын эрх бүхий Тэргүүлэх аудиторын мэргэжлийн эрх авах юм.

#ХГБХХЕГ, #Дээрэлхэлтийн эсрэг стандарт,