Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Дэлхийн уур амьсгалын дээд хэмжээний уулзалтад оролцож буй БНХАУ-ын дэд ерөнхий сайд Дин Сюэсян дэлхий дахинд ногоон шилжилтийг удаашруулж буй худалдааны саад бэрхшээлийг  арилгахыг уриаллаа.

Тэрбээр “Бид ногоон технологи болон үйлдвэрлэлийн салбар дахь олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, худалдааны салбарт учирч буй саад бэрхшээлийг арилган, ногоон бүтээгдэхүүний чөлөөт урсгалыг хангах нь чухал” хэмээн мэдэгдэв.
Мөн хөгжингүй орнууд хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулах үүргээ биелүүлж, хөгжиж буй орнуудад санхүүгийн болон технологийн дэмжлэг үзүүлэх шаардлагатайг тэрбээр онцолжээ.

Үүний зэрэгцээ БНХАУ 2035 он гэхэд нийт хүлэмжийн хийн ялгаруулалтаа хамгийн дээд түвшнээсээ 7–10 хувиар бууруулж, нийт эрчим хүчний хэрэглээнд цэвэр эх үүсвэрийн эзлэх хувийг 30 хувиас дээш болгох зорилт тавиад байгааг Дин Сюэсян энэ чуулганаар онцолсон байна.

Эх сурвалж: Reuters 

#хүлэмжийн хий, #ХЯтад,