Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын “Эксим” банкны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ан Жун-Хёктой уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашдын хамтарсан төслүүдийн талаар санал солилцов.
2018 оноос хойш Монгол, БНСУ-ын хамтын ажиллагааны хүрээнд “Солонго 1, 2” хороолол, “Баянголын аманд түрээсийн орон сууц” зэрэг томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж буйг онцлов.
Монголын талаас дагуул хотын бүтээн байгуулалт, эрүүл мэндийн салбарын чухал ажлууд, тэр дундаа “Хавдар судлалын үндэсний төв-II барилга”-ыг барих төслийг хамтран хэрэгжүүлэх саналыг дэмжихийг хүсэв.
Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Хөгжлийн банкны тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлж, цаашид Эксим банкны чиг үүргийг хэрэгжүүлэх замаар хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлж, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт, инновацын чадавхыг дэмжих боломжтойг онцоллоо.
Ийнхүү талууд хоёр улсын хамтын ажиллагааг зөвхөн төрийн түвшинд бус, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг санал нэгтэйгээр тэмдэглэв.

#Н.Учрал, #Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557