АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Украйны дайныг зогсоох асуудлаар Аляскт нүүр тулж хэлэлцэж байна. Трамп “Хэрэв өнөөдөр гал зогсоох тохиролцоо хийхгүй бол би гонсойно” хэмээн мэдэгдсэн бол Путин Украйныг “ноёрхох” зорилгоосоо ухарсан шинж огт харагдахгүй байна гэж ажиглагчид онцолж буй аж. 

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский уулзалтад оролцоогүй бөгөөд “Хэлэлцээ болж байгаа өдөр ч оросууд аллага үйлдэж байна” гэж мэдэгдээд, Украин, АНУ, ОХУ-ын гурван талын уулзалт зайлшгүй шаардлагатайг онцолсон байна. Хэлэлцээ одоо үргэлжилж байгаа бөгөөд дэлхий нийт хоёр удирдагч ямар шийдвэрт хүрэхийг анхааралтай ажиглаж байна.

Эх сурвалж: BBC

LIVE мэдээ
Эхнээс
Сүүлээс

09:08, 2025-08-16

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Аляскт бараг гурван цаг хэлэлцсэн ч Украины асуудлаар ямар нэгэн тохиролцоо хийсэнгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Аляскт бараг гурван цаг хэлэлцсэн ч Украины асуудлаар ямар нэгэн тохиролцоо хийсэнгүй. Трамп уулзалтын дараа хэвлэлийнхэнд “Бид маш олон асуудлаар санал нэгдлээ. Гэхдээ тохиролцоо гэж хэлэхэд эрт байна. Уулзалтын талаар НАТО-д, мөн Ерөнхийлөгч Зеленскийд ч утсаар хэлнэ. Бид үнэхээр тодорхой ахиц гаргалаа. Гэхдээ энд яригдсан зүйлсийг гэрээгээр баталгаажуулж байж л тохиролцоо гэж үзэж болно” гэлээ.

Харин Путин “Ойрын дөрвөн жил гаруй хугацаанд АНУ, Оросын хооронд дээд хэмжээний уулзалт болоогүй.Харилцаа хүйтэн дайны үеийн түвшинд хүрч муудсан байсныг бид бүгд мэдэж байгаа. Тиймээс зөрчилдөөнийг улам хурцдахаас өмнө харилцааг сэргээж, тэмцэл биш, хэлэлцээ рүү шилжих нэн шаардлагатай байлаа. АНУ болон Оросын бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа тэлэх асар боломжтой. Худалдаа, эрчим хүч, дижитал технологи, сансар судлалд хамтран ажиллах боломж бий. Өнөөдрийн хэлэлцээ АНУ-Оросын хоорондын прагматик, бизнес шугамын харилцааг сэргээх эхлэл болж чадна гэж найдаж байна. Энэ уулзалтын гол сэдвүүдийн нэг нь Украин байв. Ерөнхийлөгч Трамп энэ мөргөлдөөнийг зогсоох, шийдэх хүсэлтэй байгааг харлаа.

Украины зөрчил бол бидний үндэсний аюулгүй байдалд ноцтой занал учруулж байгаа явдал. Энэ асуудал бидэнд ч гаслан, уй гашуу дагуулж байна. Тиймээс зөрчилд цэг тавихыг чин сэтгэлээсээ хүсэж байна” гэв.

Хоёр удирдагч сэтгүүлчдийн асуултад хариулсангүй. Энх тайван тогтоогч, хэлэлцээрч гэгддэг Трамп энэ удаад Аляскагаас гэрээ ч үгүй, энх тайван ч үгүй буцаж, Путин дараагийн уулзалтыг Москвад зохион байгуулахыг санал болгосноор дээд хэмжээний уулзалт өндөрлөв.

Эх сурвалж: BBC

ШУУД: АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын мэдээлэл өглөө. 

#онцолсон, #АНУ, #Дайн, #ОРос, #Трамп, #Украины дайн, #Орос Украины дайн, #livetext,