Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Интернэт орчин, цахим донтолт хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд заналхийлж буй асуудлаар олон улсын хэмжээнд хүчтэй шүүмжлэл өрнөж байгаатай холбогдуулан видео тоглоомын “Roblox” платформ хэрэглэгчдэд зориулсан тусгай хаягуудыг бий болгохоо мэдэгдлээ. Ингэхдээ тэд 5-8 насны хэрэглэгчдэд “Roblox Kids”, 9-15 насны хэрэглэгчдэд “Roblox Select” гэсэн ангиллыг тогтоох бөгөөд энэ системээ ирэх зургаадугаар сараас нэвтрүүлэх аж. Бага насны хүүхдүүдийн ангилалтай хаягууд дээр хүмүүстэй харилцах функцийг анхнаас нь хаах бөгөөд гаргах контентууд нь ч гурван шатлалт нарийн шаардлагыг давсан байх ёстой. 

Компанийн Аюулгүй байдал хариуцсан захирал Мэтт Кауфман “Бид эдгээр хаяг дээр гарах тоглоом, контентуудад тавигдах стандартыг шинээр нэвтрүүлж байна” гэж мэдэгдэв. “Roblox Kids” ангиллын хаяг дээрх тоглоомууд нь хүүхдийн насны онцлогт бүрэн нийцсэн байх шаардлагатай бөгөөд бүтээгчдийн хувьд ч өндөр шалгуур тавих юм байна. Тухайлбал, тоглоом, контент бүтээгчид гурван шатлалт хяналтын хүрээнд өөрсдийн бичиг баримтыг баталгаажуулж, хоёр шатлалт нэвтрэх системийг идэвхжүүлэн, “Roblox Plus” системд бүртгүүлсний эцэст бүтээгдэхүүнээ байршуулах эрхтэй болох аж. 

Эх сурвалж: Reuters

#“Roblox” платформ,