Прокурорын байгууллагын төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсын Жэжү Үндэсний Их сургуулийн урилгаар тус улсын нийслэл Сөүл хотод “Виртуал ажлын байрны шилжилт” сэдвийн хүрээнд туршлага судаллаа.
Дээрх арга хэмжээний үеэр жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг олон улсын технологийн арга хэмжээнд оролцож, тус улсын Үндэсний Ассамблей, Хууль зүйн яам, Сөүл хотын Хиймэл оюун ухааны төвөөр зочилж, виртуал ажлын байрны шилжилт, мэдээлэл технологи, дижитал өөрчлөлтийг нэвтрүүлж байгаа туршлагатай танилцаж, мэдээлэл солилцсон байна.
.jpg)
Мөн Бүгд Найрамдах Солонгос Улсын үүлэн тооцоолол болон виртуалчлалын чиглэлээр тэргүүлэгч компаниудтай хамтран хиймэл оюун ухаан, AI технологийн төслийг Монгол Улсын прокурорын байгууллагад нэвтрүүлэх, тус улсын Жэжү Их Сургуулийн профессоруудтай хамтран манлайллын семинарыг тогтмол зохион байгуулах, Солонгос хэлтэй прокурор, ажилтнуудыг магистр, докторантурт тэтгэлэгтэй суралцуулах зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг талууд тэмдэглэж, цаашид идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3564