Бүгд Найрамдах Солонгос Улсын үүлэн тооцоолол болон виртуалчлалын чиглэлээр тэргүүлэгч компаниудтай хамтран хиймэл оюун ухаан, AI технологийн төслийг Монгол Улсын прокурорын байгууллагад нэвтрүүлэх, тус улсын Жэжү Их Сургуулийн профессоруудтай хамтран манлайллын семинарыг тогтмол зохион байгуулах, Солонгос хэлтэй прокурор, ажилтнуудыг магистр, докторантурт тэтгэлэгтэй суралцуулах зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг талууд тэмдэглэж, цаашид идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.