Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Европын холбооны парламент цагаачлалын бодлогыг бүрэн шинэчлэх хуулийг баталлаа. Энэ хүрээнд хууль бус цагаачдыг гаргах ажиллагааг эрчимжүүлж, гишүүн орнуудад хилийн чанадад саатуулах төв байгуулах боломж олгож буй.
Европын холбооны улсуудад сүүлийн арван жилд цагаачлалын эсрэг үзэл эрчимжиж, баруун жигүүрийн намуудыг олон нийт түлхүү дэмжих болсны нэг илрэл нь энэ гэж шинжээчид онцолж байна.
Уг баримт бичиг нь Европын холбооны 27 гишүүн орны Засгийн газрын эцсийн, албан ёсны зөвшөөрлөөр баталгаажих бөгөөд 2015-2016 онд дүрвэгч, цагаачдыг бүс нутагт нэвтрүүлэх бодлогыг чангатгах үйл явцын нэг хэсэг юм.
Гэвч нөгөө талаас энэ нь Европын холбооны цагаачдын тоо хязгаарлах, буцаах асуудалд хэт анхаарч, мөргөлдөөн, ядуурал, улс төрийн хавчлага зэрэг цагаачлалын үндсэн шалтгааныг үл тоомсорлож байна гэх шүүмжлэлийг ч дагуулж байна.
"АНУ, Европын орнуудад цагаач, дүрвэгсдэд хүнлэг бус хандаж, эрхийг нь зөрчих нөхцөл үүсгэж болзошгүй. Европын холбооны цагаачдыг буцаах шинэ дүрэм нь саатуулах, албадан гаргах үйл явцыг эрчимжүүлэхээс гадна хилийн чанадад дүрвэгсдийг буцаах төв байгуулах нь тэдний хамгаалалтыг сулруулах эрсдэлтэй” гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Волкер Тюрк онцолжээ.
Эх сурвалж: Reuters

#Европын холбоо, #цагаачлалын бодлого, #Европын холбооны парламент,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
Улаанбаатар:
USD | 3567