2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий К хэсгийн эхний тоглолтод Португал фаворит багийн статусаа баталж чадалгүй, Бүгд Найрамдах Ардчилсан Конготой (БН Конго) 1:1-ээр тэнцлээ.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Тоглолтын ердөө 6 дахь минутад Педру Нетугийн дамжуулалтыг Жоау Невеш мөргөн гоолдож, Португал тэргүүллийг авсан. Гэвч тэд үүнээс хойш довтолгоогоо үр дүнтэй болгож чадсангүй.

БН Конго эхний үед хамгаалалтад төвлөрч байсан ч тоглолтын төгсгөл рүү улам идэвхжсэн бөгөөд нэмэлт цагт Артур Масуакугийн дамжуулалтыг Йоан Висса мөргөж оруулснаар ДАШТ дахь улсынхаа анхны гоолыг бүртгүүлж, харьцааг тэнцүүлэв.

Хоёрдугаар үед Португал бөмбөг эзэмшилтээр илүүрхсэн ч аюултай боломж ховор гаргасан бол БН Конго сөрөг довтолгоогоор хэд хэдэн удаа заналхийлжээ. Седрик Бакамбу шон онож, сенсаац ялалт байгуулахад тун ойрхон байсан юм.

41 настай Криштиану Роналду зургаа дахь ДАШТ-даа оролцож буй ч энэ удаад гоол оруулж чадсангүй. Тэрээр хэд хэдэн боломж алдсан бөгөөд өрсөлдөгчийн хамгаалагчид түүнийг сайн барьж тоглосон байна.

Тоглолтын дараа Португалын дасгалжуулагч Роберто Мартинес баг нь илүү сайн тоглох шаардлагатайг хүлээн зөвшөөрсөн бол БН Конгогийн дасгалжуулагч Себастьен Десабр энэхүү тэнцээг улсынхаа ДАШТ-ий түүхэн анхны оноо хэмээн онцоллоо.

Ингэснээр К хэсгийн өрсөлдөөн улам ширүүсч, Португал дараагийн тоглолтуудад Узбекистан болон Колумбын эсрэг заавал оноо авах дарамттай үлдэв.

#Португал, #БН Конго,