Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2026”-ийн үр дүнг танилцууллаа.
Швейцарын Лозанн хот дахь Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс 38 дахь жилдээ эрхлэн гаргасан “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан 2026”-д нийт 70 улс хамрагдсанаас Монгол Улс 67 дугаарт эрэмбэлэгдлээ.

Гэрэл зургийг MPA.mn
Сингапур тэргүүлэв
Энэ оны тайлангаар Сингапур дэлхийн хамгийн өрсөлдөх чадвартай орноор шалгарсан бол Хонконг, Швейцар, Тайвань болон Арабын Нэгдсэн Эмират улс эхний тавд багтжээ.
Тайлан нь энэ жил “Институтийн итгэл даах чадвар” сэдвийн хүрээнд танилцуулагдсан бөгөөд улс орнуудын өрсөлдөх чадвар нь засаглал, дасан зохицох чадвар, сөрөн тэсвэрлэх чадамжаас ихээхэн хамаарч байгааг онцолсон байна.
Монгол Улсын үзүүлэлт
Монгол Улс 39.02 оноотойгоор 70 улсаас 67-д жагссан бөгөөд сүүлээсээ дөрөвдүгээр байрт оржээ.
Үндсэн дөрвөн бүлгийн үзүүлэлтүүд:
📉 Эдийн засгийн тамир тэнхээ: 59-р байр (4 байр ухарсан)
📉 Засаглалын үр ашиг: 63-р байр (2 байр ухарсан)
📈 Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа: 62-р байр (3 байр ахисан)
➖ Дэд бүтэц: 66-р байр (өөрчлөлтгүй)
📉 Сул болон давуу талууд

Тайланд Монгол Улсын зарим эерэг үзүүлэлтүүдийг онцолжээ. Тухайлбал:
- Нэг сурагчид ногдох боловсролын зардал нэмэгдсэн
- Боловсролтой эмэгтэйчүүдийн хувь өссөн
- Хүн амын өсөлт болон ажиллах хүчний өсөлт сайжирсан
Харин сөрөг нөлөөтэй гол хүчин зүйлүүдэд:

Тэргүүлэгч 10 улс
- Сингапур
- Хонконг
- Швейцар
- Тайвань
- Арабын Нэгдсэн Эмират
- Дани
- Ирланд
- Нидерланд
- Швед
- АНУ

Монгол Улсын хувьд дараах гол эрсдэл, сорилтуудыг онцолжээ:
- Бодлогын тогтворгүй байдал
- Инфляц болон өрийн дарамт
- Ур чадвартай ажиллах хүчний хомсдол
- Санхүүжилтийн хязгаарлагдмал байдал
- Ложистик, дэд бүтцийн сул хөгжил

#онцолсон, #live, #Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2026,