Ираны дайныг зогсоох хэлэлцээ энэ долоо хоногт дахин Пакистанд эхэлж магадгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Исламабадад болсон хэлэлцээний гол асуудал нь Ираны цөмийн хөтөлбөр байсан бөгөөд Тегераны зүгээс энэ тал дээр буулт хийхгүй гэсэн байр суурьтай хэвээр байгаа юм. АНУ Ираны цөмийн бүх үйл ажиллагааг 20 жилээр зогсоох санал тавьсан бол Тегеран 3-5 жилийн хугацаатай зогсоох санал гаргасан гэж эх сурвалжууд мэдээлж байна. Мөн тэдний баяжуулсан бүх материалыг Иранаас гаргахыг Вашингтон шаардаж байгааг Тегеран зөвшөөрөхгүй байгаа юм.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Үүний зэрэгцээ Вашингтон Ираны бүх боомт руу орсон, мөн гарсан хөлөг онгоцнуудыг саатуулахаа мэдэгдэж, байлдааны 10 гаруй хөлөг онгоцоор бүслэлт тогтоогоод буй. Үүнийг Тегеран эрс шүүмжилж, хариу арга хэмжээ авахаа мэдэгдээд байна. Гэсэн ч талууд дипломат хэлэлцээг сэргээх тухай Трамп мэдэгдэл хийсний дараа газрын тосны ханш бага зэрэг буурч, мягмар гарагт 100 ам.доллароос буулаа. Нөгөө талаас, Олон улсын валютын сан дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг бууруулсан бөгөөд хэрэв цаашид мөргөлдөөн даамжирч, газрын тосны үнэ 2027 он хүртэл 100 ам.доллароос дээш байвал дэлхийн эдийн засаг хямрах эрсдэлтэй гэж анхаарууллаа.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Дайн, #Ормузын хоолой, #АНУ ираны дайн,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3564