Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Канад, Их Британи, Австрали, Япон зэрэг улсууд Ливан дахь байлдааны ажиллагааг нэн даруй зогсоохыг уриаллаа. Өнгөрсөн гуравдугаар сараас хойш үргэлжилж буй энэхүү ажиллагааны улмаас энгийн иргэд хохирч, НҮБ-ын энхийг сахиулагчид ч амиа алдсаныг тэд буруушааж байна. Тодруулбал, Австрали, Бразил, Канад, Колумби, Индонези, Япон, Иордан, Сьерра-Леон, Швейцарь болон Их Британи улс хамтарсан мэдэгдэл гаргаж, Ливан дахь хүмүүнлэгийн нөхцөл байдал хүндэрч, дүрвэгсдийн хямрал нүүрлэж байгаад гүнээ зовниж байгаагаа илэрхийлжээ.
Израилын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Ливанд 2000 орчим хүн нас барсан бөгөөд өнгөрсөн сард Индонезийн энхийг сахиулагч гурван ажилтан амь үрэгдсэн байна.
НҮБ-ын мөрдөн шалгах ажиллагааны урьдчилсан дүгнэлтээр, энхийг сахиулагч нэг ажилтан Израилын танкны суманд, харин хоёр нь “Хезболла” бүлэглэлийн байршуулсан байх магадлалтай гар хийцийн тэсрэх бөмбөгөнд өртөж амь үрэгдсэн болохыг тогтоогоод буй.
Израил одоогоор Ливаны өмнөд хэсэг рүү хуурай замын довтолгоогоо өргөжүүлсний улмаас олон зуун мянган ливан иргэн иргэн орон гэрээ орхин дүрвэхээс өөр аргагүй болж байна. Нөгөө талаас, “Хезболла” бүлэглэл Израилын хойд хилийн хотуудыг онилон пуужингаар цохилт өгч байгаа бөгөөд дайн эхэлснээс хойш энгийн хоёр израил иргэн, 13 цэрэг амь үрэгдсэн аж.
Эх сурвалж: Reuters

#Ливан,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3564