Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Хойд Солонгос улс цөмийн зэвсэг үйлдвэрлэх хүчин чадлаа ойрын хугацаанд эрс нэмэгдүүлж байгааг Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн тэргүүн Рафаэль Гросси мэдэгдлээ. НҮБ-ын цөмийн хяналтын байгууллагын тэргүүн тэрбээр Хойд Солонгосын Ёнбён дахь цөмийн цогцолборын таван мегаваттын реактор, дахин боловсруулах нэгж, хөнгөн усны реактор болон бусад байгууламжуудын үйл ажиллагаа эрчимжсэн гэж онцоллоо.
Олон улсын шинжээчдийн тооцооллоор, Умард Солонгос одоогоор 50-аас 70 орчим цөмийн цэнэгт хошуутай бөгөөд жилдээ 6-10 шинэ хошуу үйлдвэрлэх материаллаг баазтай болоод байгаа аж.
Тус улсын тэргүүн Ким Жон Ун цөмийн хөтөлбөрийн талаарх байр сууриа хуульчлан баталгаажуулсан билээ. Тухайлбал, тэрбээр БНАСАУ бол цөмийн зэвсэгтэй улс гэдгийг Үндсэн хуульдаа тусгаж, цөмийн зэвсгээс татгалзахгүй гэдгээ албан ёсоор тунхагласан.
Хэдийгээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, бусад улс орнууд БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэж, санхүү болон худалдааны хориг арга хэмжээг шат дараатай авч буй ч Пхеньян хөтөлбөрөөсөө татгалзах, зогсоох боломжгүй гэдгээ ахин дахин илэрхийлсээр байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3564