Тайланд, Камбожийн хооронд удаан үргэлжилсэн хилийн маргаан хурцадлаа. Тайландын “F-16” сөнөөгч онгоц Камбож руу бөмбөг хаясны улмаас энгийн хоёр хүн амь эрсдээд байна. Болсон явдлын талаар Тайланд хилийн аюулгүй байдлыг хамгаалахаар зургаан F-16 онгоц байршуулсан бөгөөд Камбож дахь цэргийн бай руу онилон бөмбөг хаясан хэмээн мэдэгдэж буй бол нөгөө талаас Камбожийн бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн халдашгүй байдлын эсрэг бүдүүлэг, түрэмгийлэл хэмээн эрс буруушаав. 

Мөргөлдөөн нь Тайланд, Камбожийн хилийн маргаантай бүс болох Та Моан Тхом сүмийн ойролцоо эхэлсэн бөгөөд талууд бие биеэ өдөөн хатгасан гэж буруутгаж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, дипломат төлөөлөгчдөө эгүүлэн татах арга хэмжээ аваад байгаа юм. Сүүлийн үед Камбожийн газар нутгийг тойруулан тавьсан тэсрэх бөмбөгөнд тайланд цэргүүд өртөж, гар, хөлөө алдсан тохиолдлууд гарсан нь хурцадмал байдлыг улам гааруулж буй. 

Эдгээр бөмбөгийг саяхан тавьсан гэж Тайланд үзэж байгаа бол Камбож энэ мэдээллийг няцааж, өмнөх мөргөлдөөн, зөрчлөөс үлдсэн байж болзошгүй гэж мэдэгдсэн юм. Одоогийн байдлаар зэвсэгт мөргөлдөөн намжаагүй, нөхцөл байдал тогтворгүй байгаа бөгөөд Тайланд өөрсдийгөө хамгаалах бүх арга хэмжээг авахаа илэрхийлсэн бол Камбож энхийн замаар асуудлыг шийдвэрлэхийг уриалсаар байна.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Камбож, #тайланд,