Оросын цэргүүд Украины хойд зүгт орших Сумы муж руу давшиж, дөрвөн тосгоныг эзэлсэн талаар тус мужийн захирагч мэдээлжээ. Энэ нь Оросын талаас Украинтай хил залгаа нутагт аюулгүйн бүс байгуулах зорилготой холбоотой байж магадгүй аж.

Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт Украины хил орчмын нутагт аюулгүйн бүс байгуулна хэмээн мэдэгдсэн бөгөөд Сумы руу ийнхүү довтолж байгаа нь үүний нэг хэсэг болж байгаа бололтой. Оросын тал нийт зургаан тосгоныг эзэлсэн гэж мэдээлж байгаа ч Украин үүнийг албан ёсоор батлаагүй.

Сар гаруйн өмнө Сумы хот руу оросууд  пуужингаар харвасны улмаас 34 хүн амиа алдсан бол дараа нь дрон автобус руу халдаж есөн хүний аминд хүрсэн. Одоогийн байдлаар, Сумыд фронтын шугамд ойрхон 200 гаруй суурингаас иргэдийг нүүлгэн шилжүүлж байна.

Эх сурвалж: BBC

#Дайн, #ОХУ,