Гэрэл зургийг MPA.mn
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 4 дүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд цухуйгаагүй, Ховд, Завхан, Өмнөговь, Дундговийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй, Булган, Сэлэнгийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Төв, Өмнөговийн цөөн сумдын нутгаар дунд, Дархан-Уул, Өмнөговь, Дорнодын зарим, Хөвсгөл, Булган, Төвийн ганц нэг сумдын нутгаар хэвийн байна.
Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Баян-Өлгийн Өлгийд 28 м/с, Говь-Алтайн Эрдэнэд 36 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутагт дунджийн орчим буюу түүнээс 1.1-5.7 градусаар дулаан, хур тунадас нутгийн 20 орчим хувьд дунджаас ахиу, 80 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс бага орсон байна.
Дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар Орхон, Дархан-Уулын нийт нутгаар 1-3 см, Баян-Өлгийн Сагсайд 6 см зузаан цастай байна.
Энэ арав хоногийн сүүлээр төвийн аймгуудын зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдан зам даваа хаагдан цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэв. МАА-н үйлдвэрлэлд мал төллөх, нэмэгдэл тэжээл өгөх, ямааны ноолуур самнах ажлууд хийгдэж байна.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс