Өмнөд Солонгосын эрх баригчид боомтод байрлуулсан гадаадын хөлөг онгоцноос хоёр тонн орчим кокаин илрүүлжээ.
57 хайрцаг хар тамхийг Солонгосын хойгийн зүүн эрэг дэх Ганнын хотын боомтод байрлуулсан задгай хөлөг онгоцноос илрүүлсэн байна.
Хураан авсан хар тамхины зах зээлийн үнэлгээ 1 их наяд вон буюу 679.6 сая ам.доллар бөгөөд 67 сая тунтай тэнцэж байгаа аж.
АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос хар тамхи тээвэрлэсэн байж болзошгүй тээвэрлэгч Солонгосын усан хилээр нэвтэрсэн гэсэн мэдээлэл хүлээж авсныхаа дараа Солонгосын Гаалийн алба болон Эргийн хамгаалалтын алба хамтран 90 албан хаагчтайгаар хөлөг онгоцонд нэгжлэг хийсэн байна.
Норвегийн далбаатай хөлөг онгоцыг Мексикээс аяллаа эхлүүлж, Эквадор, Панам, Хятад улсаар дамжин Ганнынд ирсэн гэж эрх баригчид таамаглаж байна.
Энэ нь тус улсын нутаг дэвсгэрээс илрүүлсэн хамгийн их хэмжээтэй хууль бус хар тамхины тээвэрлэлт болохыг Өмнөд Солонгосын Гаалийн алба тэмдэглэв. 2021 онд тус улсын эрх баригчид 404 кг метамфетамин илрүүлж байжээ.
Эрх баригчид хар тамхины гарал үүсэл, хүргэх ёстой байсан газрыг тогтоохоор хөлөг онгоцны ахмад болон багийнхныг шалгаж эхэлсэн байна. Тэд мөн Холбооны мөрдөх товчоо болон Дотоодын аюулгүй байдлын мөрдөн байцаах алба (HSI)-тай хамтран мөрдөн байцаалтын ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөжээ.
Өмнөд Солонгост хар тамхины хууль хатуу бөгөөд дор хаяж зургаан сар шоронд хорих, давтан гэмт хэрэг үйлдсэн болон хар тамхи худалдаалсан тохиолдолд 15 жил ба түүнээс дээш жилийн хорих ял оноодог.
Эх сурвалж: Yonhap

#Өмнөд Солонгос, #хууль бус хар тамхи, #кокаин,