Оросын агентууд Европын талыг баримтлагч жижиг улсын ДНБ-ий бараг 1%-тай тэнцэх буюу 200 сая еврог өнгөрсөн онд болсон ерөнхийлөгчийн сонгууль болон ЕХ-ны гишүүнчлэлийн асуудлаарх бүх нийтийн санал хураалтын үеэр сонгогчдын саналыг худалдаж авахад зарцуулсан болохыг Молдавын Ерөнхий сайд лхагва гарагт мэдэгджээ.
Мөн өдөр Их Британи улс Молдав дахь бүх нийтийн санал асуулгыг будилаантуулж, тус улсын ардчилсан тогтолцоог тогтворгүй болгохоор оролдсон үндэслэлээр Оросыг дэмжигч “Евразиа” төрийн бус байгууллагад хориг тавьсан байна.
Молдавын эрх баригчид Москваг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан тус улс дахь нөлөөгөө хадгалж үлдэх, 2030 он гэхэд Европын холбоонд элсэх зорилгод нь саад учруулахын тулд дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцдог гэж буруутгадаг.
“Кремлийн агентууд манай орныг тогтворгүй болгохын тулд 200 сая евро буюу Молдавын ДНБ-ий бараг 1% -тай тэнцэх дүнгээр сонгогчдын саналыг худалдаж авах кампанит ажил явуулсан” гэж Дорин Ричеан Кишиневт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
Молдавын хууль сахиулах байгууллага санал худалдаж авах ажиллагааг Оросын талыг баримтлагч олигарх Илан Шор болон түүний дэмжигчид удирдан явуулсан болохыг мэдэгджээ.
Их Британийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсанаар Шор нь мөн хоригт өртсөн “Евразиа” сүлжээг удирддаг байна.
Молдав улсад энэ намар парламентын сонгууль болох бөгөөд молдавчууд Европын холбоог дэмжигч засгийн газрын бодлогыг хэр дэмжиж байгаа нь энэ сонгуулиар тодорхой болох юм.
Эх сурвалж: Reuters

#молдав, #ОРос, #сонгуулийн луйвар,