Словакийн төв хэсэгт баавгай хүн рүү дайрсан хэрэг гарсны дараа эрх баригчид тус улсын хүрэн баавгайн дөрөвний нэгийг устгах төлөвлөгөөг баталжээ.

Ерөнхий сайд Роберт Фикогийн популист үндсэрхэг үзэлтэй засгийн газар аюулгүй байдлын үүднээс тус улсад тоологдсон 1,300 орчим хүрэн баавгайн 350-г нь устгах төлөвлөгөөг лхагва гарагт дэмжсэн байна.

Мөн онцгой байдлын дэглэмийн хамрах хүрээг өргөжүүлж, Словакийн 79 дүүргээс 55 дүүрэгт нь баавгай буудахыг зөвшөөрчээ.

Өмнө нь тус улсын засгийн газар хүн амын суурьшлын бүсэд хэт ойртсон тохиолдолд баавгай устгахыг зөвшөөрч, хуулийн хамгаалалтыг сулруулсан бөгөөд бодлогын өөрчлөлтийн үр дүнд 2024 оны эцсийн байдлаар 93 баавгай устгагджээ.

Байгаль хамгаалагчид баавгай устгах кампанит ажлыг буруушааж, энэ шийдвэрийг олон улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн, хууль бус арга хэмжээ гэж маргаж байна.

Сөрөг хүчний “Прогрессив Словак” намаас Европын парламентад сонгогдсон, экологич Михал Визек “Байгаль орчны яам энэ хамгаалагдсан амьтныг устгах урьд өмнө байгаагүй арга хэмжээ авсан ч баавгайн дайралтыг бууруулж чадаагүй. Тэдний бүтэлгүйтлийг нуун дарагдуулахын тулд засгийн газар үүнээс ч олон баавгай устгахаар оролдож байна” гээд, Европын Комиссыг үүнд хөндлөнгөөс оролцоно гэж найдаж байгаагаа мэдэгджээ.

Словакийн төв хэсгийн Детва хотын ойролцоох ойгоос ням гарагийн шөнө эрэгтэй хүний цогцос олдсон бөгөөд цагдаа нар баавгайн дайралтаас болсон гэдгийг нь баталсан байна.

Сүүлийн жилүүдэд тус улсад баавгайн дайралт нэмэгдсэн бөгөөд энэ нь олон нийтийн анхаарлыг татсан, улс төрийн мэтгэлцээний чухал сэдэв болоод байгаа аж.

Байгаль орчны сайд Томаш Тараба Словак улсад 1,300 гаруй баавгай байдаг ба тоо толгой нь нэмэгдэж байгаа тул 800 болгож бууруулахыг зайлшгүй арга хэмжээ гэж үзэж байгаагаа лхагва гарагт мэдэгджээ.

Харин шинжээчид тус улсад баавгайн тоо толгойг тогтвортой буюу 1,270 орчим хэвээр байгааг хэлж байна.

Эх сурвалж: BBC

#Словак, #хүрэн баавгай,

0 / 1000