"Оюу толгой" компани аврах ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, цаашлаад алба хаагчдын аюулгүй ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой 230 сая төгрөгийн үнэлгээ бүхий харилцаа холбооны төхөөрөмжийг Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-т хандивлалаа.
Тус компани 2020 оноос хойш онцгой байдлын үед цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авахад шаардлагатай нийт 1.271 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий тоног төхөөрөмж, эд зүйлсийг ОБЕГ-т хандивлаад байна.
Хамтын ажиллагаанаас онцолбол:
• Оюу толгойн гүний уурхайн аврах баг сүүлийн 5 жилийн хугацаанд ОБЕГ-ын Уул уурхайн аврах багийн 100 гаруй алба хаагчдад мэргэжлийн сургалтууд орлоо. Эдгээр сургалтууд нь уул уурхайн ослын үед аврах ажиллагааг богино хугацаанд, үр дүнтэй зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэх юм.
• Орон нутагт гал түймэртэй тэмцэх чадавхыг нэмэгдүүлж, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Ханбогд сумын Гал түймэр унтраах ангид иж бүрэн тоноглогдсон галын машин хандивлав.
• Газар хөдлөлтийн үед хувь хүн, гэр бүл, албан байгууллагын түвшинд бэлэн байдлаа хангах, газар хөдлөлтийн эрсдэлийг таниулах, гамшиг тохиосон үед аюулгүй байдлаа хамгаалах ойлголт мэдлэг олгох зорилгоор "Бэлэн бай" аяныг орон даяар зохион байгуулж, www.belenbai.mn цахим хуудаст шаардлагатай мэдээллийг олон нийт ашиглах боломжтойгоор байршуулжээ.

Эрдэнэт-Овоо:
Дархан:
Улаанбаатар:
USD | 3567