Нийслэл хот 2025 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарласан. Энэ хүрээнд НЗДТГ-аас “Зангиа” сургалтын байгууллагатай хамтран “Төслийн менежмент болон kpi гүйцэтгэлийн үнэлгээ”-ний сургалтыг зохион байгуулж байна. Төслийн менежментийн олон улсын стандартад нийцсэн арга зүй, шилдэг туршлагыг удирдлагад эзэмшүүлэх, төсөл хэрэгжүүлэх чадварыг нь сайжруулах, төслийн амжилтыг хурдасгах, үр дүн, гүйцэтгэлийг нэмэгдүүлэх, байгууллагын стратеги, зорилгод нийцсэн бүтээлч, тогтвортой, манлайлагч удирдлагын арга барилыг төлөвшүүлэх зорилготой уг сургалтад НЗД-ын орлогчид, НИТХ-ын төлөөлөгчид, төсөл хөтөлбөрийн зохицуулагчид, НЗДТГУБЗАА болон бусад харьяа байгууллагын удирдлага хамрагдаж байгаа юм. KPI үнэлгээ гэдэг нь гүйцэтгэлийн гол үзүүлэлтүүдийг тооцож, стратеги төлөвлөгөөг боловсруулж болох аргачлал юм. Олон улсын “KPI Institute”-ийн боловсруулсан энэхүү сургалт нь гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт дээр хийгдсэн бизнесийн орчинд амжилттай хэрэгжсэн судалгааны ажлуудын бодит кейс дээр суурилан сургалт гэдгээрээ онцлог юм. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

#Сургалт,

0 / 1000