2022 оны хоёрдугаар сард Орос Украин руу түрэмгийлсний дараа барууны орнууд Оросын томоохон валют, засгийн газрын бонд зэрэг 300 орчим тэрбум долларын санхүүгийн хөрөнгийг царцаасан бөгөөд эдгээр хөрөнгийг хэрхэн оновчтой ашиглах талаар хэлэлцэж байгаа.
Тэгвэл Оросын Хууль зүйн яам тус улсын хөрөнгийг хураан авсан улс орнуудын эсрэг хариу арга хэмжээ авах зорилгоор гадаадын компаниуд болон хөрөнгө оруулагчдын битүүмжилсэн хөрөнгийг хураах тухай хуулийг төслийг санаачилжээ.
Энэ долоо хоногт засгийн газрын хууль тогтоох комисс хуулийн төслийг баталснаар Оросын парламентын доод танхим болох Төрийн Думд хэлэлцэх боломжтой болсон байна.
2024 оны тавдугаар сард Ерөнхийлөгч Владимир Путин Оросын хөрөнгийг хураасны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор АНУ-ын өмч, үнэт цаасыг хурааж авах тухай хуулийг баталж байсан бол шинэ хууль батлагдсанаар Оросын эрх баригчид “найрсаг бус” гэж тодорхойлсон улс орнуудын хөрөнгийг хураах өргөн эрх мэдэлтэй болж байгаа аж.
Төв банк, Улсын ерөнхий прокурорын газар болон бусад төрийн байгууллагуудын арбитрын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу шийдвэрийг гүйцэтгэх бөгөөд хариуцагч нь Оросын хөрөнгийг хураасан гадаадын улсууд байх гэнэ.
Энэ хууль нь гадаадын олон хөрөнгө оруулагчид, тэр дундаа хувь хүмүүс болон АНУ-ын томоохон хөрөнгө оруулалтын сангуудын аль алинд нь хүндрэл учруулж болзошгүй юм.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #гадаадын улс орнуудын хөрөнгө,