2022 оны хоёрдугаар сард Орос Украин руу түрэмгийлсний дараанаас барууны орнууд Оросын томоохон валют, засгийн газрын бонд зэрэг 300 орчим тэрбум долларын санхүүгийн хөрөнгийг царцаасан бөгөөд эдгээр хөрөнгийг хэрхэн оновчтой ашиглах талаар хэлэлцэж байгаа.