АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилгаар мягмар гарагаас тус улс Хятадын импортын бараа бүтээгдэхүүнд 10%-ийн татвар ногдуулж эхэллээ.
Үүний хариуд Бээжин АНУ-ын импортын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулж, АНУ-ын хэд хэдэн компани, тэр дундаа “Google”-ийн эсрэг хориг арга хэмжээ авах тухайгаа мэдэгдсэн байна.
Нэг жилийн хугацаанд АНУ-д импортлогдох Хятадын $450 тэрбумын үнэ бүхий бараа бүтээгдэхүүн Трампын шинэ татварын бодлогод хамаарах бол Хятадын нэмэлт татвар 20 тэрбум ам.долларын импортод хамаарах тооцоо гарчээ.
Хятадын хариу арга хэмжээ нь АНУ-тай харьцуулахад нэлээд даруухан байгаа нь хожим Трамптай яриа хэлэлцээр хийх хөшүүрэг болгох зорилготой алхам гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна.
Трамп долоо хоногийн сүүлээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй ярилцахаар төлөвлөж байгаа.
Даваа гарагаас эхлэх Хятадын арга хэмжээнд АНУ-ын нүүрс, шингэрүүлсэн хийд 15%, түүхий нефть, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, цөөн тооны ачааны машин, том хөдөлгүүртэй седан машинд 10%-ийн татвар ногдуулах төлөвлөгөө багтжээ.
Түүнчлэн Хятад улс “Alphabet Inc”-ийн “Google”-д монополын эсрэг мөрдөн байцаалт эхлүүлж буйгаа мэдэгдэв. Мөн “Calvin Klein” зэрэг брэндүүдийг багтаасан “PVH Corp” болон АНУ-ын биотехнологийн “Illumina” компанийг хориг арга хэмжээ авч болзошгүй компаниудын жагсаалтдаа нэмжээ.
Мөн цахилгаан бараа, цэргийн техник, нарны зайн хавтангуудад чухал ач холбогдолтой гянтболд зэрэг зарим металлд экспортын хяналт тавьж байгаагаа мэдэгдэв.
Трамп 2018 оны анхны бүрэн эрхийн хугацаандаа Хятадтай хоёр жил үргэлжилсэн худалдааны дайныг эхлүүлж, олон зуун тэрбум долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулсан нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж, дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байв.
АНУ мөн мягмар гарагаас Мексик, Канад улсын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байсан ч эцсийн мөчид арга хэмжээгээ 30 хоногийн хугацаагаар түр хойшлуулахаар тохиролцоод байгаа.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #ХЯтад, #худалдааны дайн,