НҮБ-ын Хүний эрхийн хяналтын комисс сүүлийн саруудад Оросын зэвсэгт хүчинд олзлогдсон украин цэргүүдийг цаазлах явдал “түгшүүртэй хэмжээнд” хүртэл өссөн болохыг тайландаа өгүүлжээ.
Тус байгууллагын Украин дахь төлөөлөгчийн газар өнгөрсөн оны наймдугаар сарын сүүлчээс хойш 24 удаагийн тохиолдлоор 79 хүн цаазалсан тохиолдлыг бүртгэсэн байна. Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйд олзлогдсон болон шархадсан хүмүүсийг цаазлахыг хориглодог бөгөөд үүнийг дайны гэмт хэрэгт тооцдог.
“Оросын зэвсэгт хүчинд бууж өгсөн эсвэл олзлогдсон Украины цэргүүдийг газар дээр нь буудан хөнөөсөн тохиолдол бүртгэгдэж байна. Мөн гэрчүүдээс зэвсэггүй, шархадсан Украины цэргүүдийн амийг хөнөөсөн талаар мэдээлэл ирж байна.”
Энэ талаар, Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига улс орнуудыг Оросын харгислалын эсрэг яаралтай арга хэмжээ авахыг уриалсан байна.
Тэрээр “Оросууд Украины олзлогдогсдыг аймшигтайгаар цаазалж байгаа нь Украин жинхэнэ араатантай нүүр тулж байгааг харуулж байна. Бидэнд олон улсын эрх зүйн шинэ, үр дүнтэй арга хэрэгсэл, гэмт хэрэгтнүүдэд хариуцлага тооцох тодорхой систем хэрэгтэй байна” гэж “X” дээр бичжээ.
Хүний эрхийн хяналтын комисс нь Украин болон Оросын эх сурвалжуудын нийтэлсэн цаазаар авах ажиллагааны үеийн эсвэл цогцоснуудыг харуулсан дүрс бичлэг болон гэрэл зургуудад дүн шинжилгээ хийж, гэрчүүдтэй ярилцсаныхаа үр дүнд дээрх тоо баримтыг баталгаажуулсан байна.
Тайланд өгүүлснээр цаазаар авах ялыг ихэвчлэн Оросын довтолгоо явагдаж буй газруудад гүйцэтгэжээ.
Оросын зарим албаны хүмүүс олзлогдсон Украины цэргүүдтэй “хүнлэг бусаар харьцаж, бүр цаазлахыг илт уриалдаг” болохыг тус төлөөлөгчийн газрын тэргүүн Даниэль Белл тэмдэглэсэн байна.
Тус байгууллага мөн 2024 онд Украины зэвсэгт хүчний үйлдсэн ижил төстэй үйлдлүүдийг баримтжуулснаа мэдэгдсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #Украины дайн, #НҮБ-ын Хүний эрхийн хяналтын комисс,