Гал сөнөөгчид салхины хурд нэмэгдэхээс өмнө зургаа дахь өдрөө дүрэлзэж буй Лос-Анжелесийн түймрийг дарахаар яаравчилж байна.

Калифорнийн амбан захирагч Гэвин Ньюсомын АНУ-ын түүхэн дэх хамгийн аймшигт байгалийн гамшиг хэмээн нэрлэсэн гал түймэрт олон мянган байшин барилга өртөж, 100,000 хүнийг нүүлгэн шилжүүлж, 24 хүн нас баржээ. Өөр 16 хүн сураггүй алга болсон байна.

Бүхэл бүтэн хорооллууд балгас болсон бөгөөд албаны хүмүүсийн мэдээлснээр 12,000 барилга эвдэрч, сүйджээ.

Гал сөнөөгчид агаараас ус болон сааруулагч бодис цацаж, газар дээрх багийнхан гар багаж, шланк барин гал түймэртэй тэмцсээр 9,596 га буюу 96 кв.км талбайг хамарсан хотын баруун хэсэгт гарсан түймрийн 11%-ийг дараад байгаа аж.

Харин зүүн хэсэгт Итоны түймэр 5,713 га буюу 57 кв км талбайг хамарснаас гал сөнөөгчид 27%-ийг нь цурамд оруулжээ.

Калифорнийн Ойн аж ахуй, гал түймрээс хамгаалах газраас мэдээлснээр хотын хойд хэсгийн Херстэд гарсан түймрийн 89%-ийг дарсан бол бусад хэсэгт гарсан гурван түймрийг 100% дарсан байна.

Энэ амралтын өдрүүдэд Санта Ана салхи намжсан нь гал сөнөөгчдөд боломж олгосон боловч дөрөвдүгээр сараас хойш хур тунадас бага орсон бүс нутагт ням гарагийн шөнө салхины хурд дахин 80-112 км/цагт хүрч, лхагва гараг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг Үндэсний цаг уурын алба анхааруулжээ.

Албаны хүмүүс Лос Анжелес тойргийн 10 сая орчим хүн амыг нүүлгэн шилжүүлэх тушаалд бэлтгэлтэй байхыг зөвлөсөн байна. Ням гаргийн байдлаар 100,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх захирамж гарсан бол нэмж 87,000 хүнийг нүүлгэн шилжүүлж магадгүй байдалтай байна.

Калифорнийн захирагч Ньюсом эрлийн багууд гамшигт өртсөн бүсэд нэвтэрч эхэлснээр амь үрэгдэгсдийн тоо өсөж магадгүй гэдгийг хэлээд, уг гал түймрийг учруулсан хохирлын хувьд АНУ-ын түүхэн дэх хамгийн аймшигт байгалийн гамшиг гэж тодорхойлов.

“AccuWeather”-ийн тооцоолсноор учирсан хохирол болон эдийн засгийн алдагдал 135-150 тэрбум долларт хүрсэн байж магадгүй байна.

Одоогоор АНУ-ын долоон муж, Канад, Мексикийн гал сөнөөгчид байгалийн гамшигтай тэмцэхээр Лос Анжелесийн нутаг дэвсгэрт иржээ.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Лос Анжелесийн ой хээрийн түймэр,