Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Хиймэл оюун ухааны салбарт урьд өмнө байгаагүй их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж байгаа ч компаниуд энэ зардлаа нөхөх хэмжээний орлого бий болгож чадах эсэхэд эргэлзээ нэмэгдэж байна.

"Reuters"-ийн мэдээлснээр, дэлхийн дата төвүүдэд хийх нийт хөрөнгө оруулалт 2050 он гэхэд 30 их наяд ам.доллароос давах төлөвтэй.

Тухайлбал, AI хөгжүүлэгч "Anthropic" компани ойрын жилүүдэд үүлэн тооцоолол, тооцоолох хүчин чадал болон дэд бүтцэд 518 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар AI-ийн бүтээмж, орлогын өсөлт өнөөгийн асар их хөрөнгө оруулалтыг богино хугацаанд нөхөх хэмжээнд хүрэхгүй бол салбарт санхүүгийн дарамт нэмэгдэх эрсдэлтэй байна.

Гэсэн ч AI нь хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, шинжлэх ухаан, үйлдвэрлэл болон эдийн засгийн олон салбарт томоохон өөрчлөлт авчрах боломжтой хэвээр буй.

Эх сурвалж: Reuters

#AI технологи,