Бүх нийтээр мод тарих намрын өдрүүдээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчид Хангал голын дагуу 2700 бургас тарьж, татмын ойжуулалт хийлээ.

Намрын мод тарих ажилд үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн 500 гаруй ажилтан оролцож, усны чанарыг сайжруулах, хөрсний элэгдэл, эвдрэлээс сэргийлэх, байгаль орчныг нөхөн сэргээхэд хувь нэмэр орууллаа.

Мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн хоёр бүлгийн сурагч уурхайчидтай хамтран мод тарьсан байна.  

Энэ жил Ойн газраас татмын ойжуулалт хийх чиглэлийг баталж, холбогдох мэргэжлийн төслийн нэгж, хэлтсүүдэд үүрэг өгчээ. Үүний дагуу 25 орчим га талбайд 450 мянган бургасны мөчрөөр ойжуулалт хийхээр ажиллаж байна. Мөн “Ногоон хөгжил” төслийн нэгжээс хоёр сумын нутгаар дамжин урсдаг Хангал голын дагуу 3 сая бургас тарьж, татмын ойжуулалт хийхээр төлөвлөжээ. Энэ ажлыг жил бүр нэмэгдүүлэн хийхээр ажиллаж байгаа талаар мод үржүүлэг хариуцсан ойн инженер Э.Очирсүрэн мэдээлэв.

Оны эхээр “Ногоон хөгжил” төслийн нэгжийн ажилтнууд Булган аймгийн нутаг дахь Орхон голын хөвөөнөөс 500 гаруй мянган бургасны мөчир бэлтгэж, татмын ойжуулалт болон үржүүлэгт ашиглаж байна. Нугын хөрс үржил шим сайтай тул энэ удаагийн тариалалтад нэмэлт бордоо ашиглалгүй, байгалийн хөрсөнд бургасны мөчрийг суулгажээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, 2031 он хүртэл 100 сая мод тарих үүрэг хүлээсэн. Одоогоор 3.6 сая мод тарьсан бөгөөд ургалт 80 хувьтай байгаа талаар тус үйлдвэрийн ХМОНХА-аас мэдээллээ.