“Херо энтертайнмент групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Баатарыг прокурорын гомдлын дагуу 30 хоног цагдан хорихоор шүүх шийдвэрлэж, шийдвэрийн дагуу цагдан хорих 461 дүгээр ангид хүргэсэн байна.

Б.Баатарыг залилах, мөнгө угаах гэмт хэрэгт яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хүрээнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан юм.

Прокурор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах үндэслэлээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэж үзсэн. Б.Баатарыг Эрүүгийн хуулийн 19.9-ийн үндэсний эв нэгдлийг бусниулах гэмт хэрэгт яллагдагчаар татан Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт шалгаж байгаа юм.

Прокурорын байгууллагаас Б.Баатарыг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзэн шүүхэд санал хүргүүлсэн. Гэвч анхан шатны шүүх аравдугаар сарын 2-нд уг саналыг хүлээн авахаас татгалзаж, цагдан хорих үндэслэлгүй гэж үзсэн.

Харин прокурор дээрх шийдвэрийг эсэргүүцэж, цагдан хорьж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн үндэслэлээр дахин шүүхэд ханджээ.

Улмаар прокурорын гомдлыг шүүх хэлэлцэж, Б.Баатарыг 30 хоног цагдан хорих шийдвэрийг өнөөдөр гаргалаа.

#Б.Баатар, #Баатар, #Херо баатар,