Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

ОХУ-ын Иркутск мужид тахлын эсрэг судалгааны хүрээлэнгийн 28 настай лабораторийн ажилтан тодорхойгүй шалтгаант уушгины хатгалгаагаар нас барсны дараа олон хүнийг тусгаарлаж, халдварын тандалт хийсэн.

Талийгаач эмэгтэй Иркутскийн Тахлын эсрэг судалгааны хүрээлэнд ажилладаг байсан бөгөөд түүнийг нас барсны дараа хүрээлэнгийн ажилтнууд болон түүнтэй ойр байсан нийт 200 орчим хүнийг эмнэлгийн хяналтад авчээ.

Оросын Эрүүл мэндийн хяналтын байгууллага талийгаачийн шинжилгээгээр тахлын үүсгэгч илрээгүй, мөн хүрээлэнд аюултай бичил биетний осол гарсан гэх нотолгоо одоогоор байхгүй гэж мэдээлсэн байна. Харин түүнтэй ойр байсан хүмүүсээс COVID-19 болон риновирусын тохиолдол илэрчээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нөхцөл байдлыг Вашингтон анхааралтай ажиглаж байгаа ч одоогоор “түгших шалтгаан биш, анхааралтай ажиглах шаардлагатай” гэж мэдэгджээ. ДЭМБ мөн нийт хүн амд учрах эрсдэлийг одоогоор бага гэж үнэлсэн байна.

Тахал нь Yersinia pestis нянгаар үүсдэг бөгөөд уушгины тахал нь хүнээс хүнд амьсгалын замын дуслаар дамжих боломжтой. Гэхдээ Иркутскт тахлын дэгдэлт гарсан нь одоогоор батлагдаагүй байна. Иркутскт тахлын сэжигтэй тохиолдлын дараа олон хүнийг тусгаарлажээ.

Эх сурвалж: Reuters

#Иркутск, #ОХУ-ын Иркутск муж,