Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын эрх баригчид Хятадын дэлхийн худалдааны мэдээллийг цуглуулах боломжтой LOGINK системийг “худалдааны супер зэвсэг” хэмээн үзэж байсан ч уг платформ олон улсын түвшинд үндсэндээ үйл ажиллагаагаа зогсоожээ.
LOGINK нь боомт, гааль, тээврийн компаниудын мэдээллийг нэгтгэн, дэлхийн хэмжээнд ачаа барааны хөдөлгөөнийг хянах зориулалттай систем юм.
Reuters-ийн мэдээлснээр, платформ 2024 онд олон улсын далайн мэдээлэл солилцооны байгууллагаас гарч, цахим хуудас нь ажиллахаа больсон байна.
Гэсэн хэдий ч Хятадын дотоодод LOGINK-ийг үргэлжлүүлэн ашиглаж, үндэсний ложистикийн мэдээллийн системтэй нэгтгэхээр ажиллаж байгаа гэх мэдээлэл бий аж.
АНУ-ын албаныхан LOGINK өргөжвөл Бээжин дэлхийн худалдааны урсгалын талаарх арилжааны мэдээлэлд нэвтрэх, тэр дундаа барааны төрөл, хэмжээ, үнэ зэрэг мэдээллийг ашиглах боломжтой болно гэж болгоомжилж байсан. Мөн арилжааны тээврийн сүлжээгээр дамжиж буй цэргийн ачаа, тэр дундаа Украин болон Тайваньд хүргэх зэвсгийн тээвэрлэлтийг хянах эрсдэлтэй гэж үзэж байжээ.
LOGINK 2010 онд Япон, Өмнөд Солонгосын үндэсний ложистикийн мэдээллийн системүүдтэй мэдээлэл солилцох хэлэлцээр байгуулж, улмаар Европын боомтуудтай хамтын ажиллагаа эхлүүлэхээр ажилласан байна. Гэвч АНУ-ын дарамт шахалт болон аюулгүй байдлын болгоомжлол нэмэгдсэнээр олон улсын хамтын ажиллагаа нь саарчээ.
Эх сурвалж: Reuters

#LOGINK,

Эрдэнэт-Овоо:
USD | 3587