Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
ОХУ-ын цохилтын улмаас эдийн засаг нь улам хүндэрч буй энэ үед Украин улс дайны зардлаа санхүүжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн томоохон хомсдолтой нүүр тулж байна.
Украины Ерөнхий сайд Серхий Корецкийн мэдээлснээр, тус улсын дайны нийт зардал энэ онд 155 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Засгийн газар 2027 оны эхээр цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн 27 тэрбум ам.долларын цоорхойг нөхөхөөр ажиллаж байгаа юм.
Украины засгийн газар зардлыг хойшлуулах, төсвийн бусад хэсгээс хөрөнгө шилжүүлэх, зарим зардлыг танах замаар 7 тэрбум ам.долларыг нөхөхөөр төлөвлөжээ. Үлдсэн 20 тэрбум ам.долларыг олон улсын түншүүдээс санхүүжүүлэхээр хэлэлцжээ.
Украин энэ оны эхний есөн сард 44 тэрбум гаруй ам.долларыг батлан хамгаалах салбарт зарцуулсан бол татварын орлогоос 42 тэрбум орчим ам.доллар төвлөрүүлжээ. Оросын халдлагын улмаас мөн хугацаанд төсөвт орж болох байсан 49.5 тэрбум гривен буюу 1.1 тэрбум ам.долларын татварын орлого алдагдсан байна.
Мөн Украины Засгийн газар цэргийн зардлыг нэн тэргүүнд тавихын тулд сэргээн босголт болон бусад зайлшгүй бус зардлыг түр хойшлуулах шийдвэр гаргажээ.
Европын холбоо болон Украин аравдугаар сарын 1-нд энэ оны төсөв, батлан хамгаалахын хэрэгцээг хангах хөрөнгө тодорхой болсон гэж мэдэгдсэн. Гэхдээ Украин 2027 оны санхүүжилтэд мөн ихээхэн хэмжээний нэмэлт эх үүсвэр шаардлагатай хэвээр байна.
Reuters-ийн мэдээлснээр, Украины ирэх оны батлан хамгаалах төсөв 110 тэрбум ам.долларт хүрэхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд Сангийн сайд Серхий Марченко ирэх оны төсвийн санхүүжилтийн дутуу хэсгийг одоогоор 32 тэрбум ам.доллароос давсан гэж тооцоолжээ.
Эх сурвалж: Reuters

#УКраин,