Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Ираны Нефтийн сайд Мохсен Пакнежад хувийн шалтгааны улмаас албан тушаалаасаа огцорсон талаар тус улсын төрийн хэвлэл ням гарагт мэдээлжээ.

Түүний огцрох хүсэлтийг Ерөнхийлөгч Масуд Пезешкиан хүлээн авч, төрийн өмчит Ираны Үндэсний газрын тосны компанийн гүйцэтгэх захирал Хамид Бовардийг Нефтийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын харилцаа холбооны асуудал хариуцсан орлогч Мехди Табатабайгийн мэдээлснээр, Пакнежад огцрох хүсэлтээ өмнө нь гаргасан бөгөөд Ерөнхийлөгч түүнийг албан тушаалдаа үлдээхийг хүссэн ч сайдын хүсэлтийг хүлээн авсан аж.

Пакнежад нь 2024 оны наймдугаар сараас Ираны Нефтийн сайдаар ажиллаж байсан юм.

Түүний энэ үйлдэл Иран, АНУ-ын хоорондын дайн, үүний улмаас тус улсын эдийн засаг болон газрын тосны экспортод дарамт нэмэгдсэн үед боллоо. Иран улсын төсвийн орлогын чухал эх үүсвэр нь газрын тосны экспорт бөгөөд сүүлийн саруудад экспортод хүндрэл үүсээд байгаа.

Пакнежад огцрох тухай мэдээлэл гарахаас өмнө төрийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бидний борлуулсан газрын тосны орлого орж ирсээр байгаа, цаашид ч үргэлжилнэ” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#иран,