Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ) Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны шийдвэрийг хэрэгжүүлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг 2027 оны улсын төсөвт бүрэн тусгахыг Засгийн газраас шаардаж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Гэрэл зургийг MPA.mn
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо 2026 оны наймдугаар сарын 17-ны өдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох шийдвэр гаргасан. Гэвч уг шийдвэрийг Засгийн газар зөрчиж, 2027 оны улсын төсвийн төслийг холбогдох зардлыг бүрэн тооцолгүйгээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн гэж МҮЭХ үзэж байна.
МҮЭХ-ноос энэ нь хуульд нийцүүлэн гаргасан гурван талт Үндэсний хорооны шийдвэрийг үл хэрэгжүүлсэн, хөдөлмөр, нийгмийн түншлэлийн зарчмаас ухарсан үйлдэл хэмээн байр сууриа илэрхийллээ.
Иймд Засгийн газар Үндэсний хорооны шийдвэрийг бүрэн хэрэгжүүлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг 2027 оны улсын төсөвт тусган баталгаажуулж, холбогдох өөрчлөлтийг нэн даруй хийх шаардлагатай гэв.
Мөн уг асуудлыг улс төрийн талцлаас ангид авч үзэж, Улсын Их Хурал нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Эрдэнэт-Овоо:
Дархан:
Улаанбаатар:
USD | 3590