Калифорни мужийн Лос Анжелес хотод томоохон ой хээрийн түймэр дэгдэж, олон мянган барилга байшин сүйдэж, 10 хүн амь үрэгдэж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрээд байгаа.
Тус хотын түүхэн дэх хамгийн “аймшигтай” гэгдэж буй гал түймэрт олон хүн гэр оронгүй болсны нэг нь Оскарын шагналт жүжигчин Мел Гибсон болжээ.
Малибу дахь үл хөдлөх нь “бүрэн шарсан” болохыг тэрээр нэгэн подкастын үеэр хэлээд, Калифорнийн амбан захирагч Гэвин Ньюсомыг уг гамшигт буруутгасан байна.
Гибсон амьдардаг хороолол нь галд шатаж байгааг мэдсэнийхээ дараа “түгшүүр, тайван бүс” байдлыг мэдэрсэн ч бүх эд зүйл нь үнс нурам болсны дараа “чөлөөлөгдсөн мэт” мэдрэгдсэн тухайгаа ярьжээ.
Тэрээр тухайн газарт 15 жил амьдарсан бөгөөд хөршүүдийнх нь гэр, түүний дотор жүжигчин Эд Харрисын гэр галд шатсан болохыг хэлсэн байна.
Гибсон мөн подкастын үеэр Калифорнийн амбан захирагч Ньюсомыг ойн асуудлаар “юу ч хийгээгүй” хэмээн шүүмжилжээ. Тэрээр “Бидний татварт өгсөн бүх мөнгө Гэвиний үсний гельд зарцуулагдсан байх” гэж хэлсэн байна.
Одоогоор Лос Анжелес хотын Палисадес, Итон, Кеннет, Херст, Лидиа гэх газруудад 12,500 га талбай галд өртөж, 180,000 хүнийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрчээ.
Калифорнийн гал түймрийн албаны дарга Дэвид Акунагийн мэдэгдсэнээр 10,000 барилга байгууламж галд шатсан байх магадлалтай байна. Мөн ойрын өдрүүдэд салхины хурд багасах төлөвгүй байгаа тул сүйрлийн цар хүрээ нэмэгдэж болзошгүйг анхааруулжээ.
Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп АНУ-ын “хамгийн сайхан, хамгийн үзэсгэлэнтэй” газруудын нэг “шатаж” байгаад харамсаж байгаагаа мэдэгдээд, Ардчилсан намын гишүүн Ньюсомыг огцрохыг уриалсан байна.
Ньюсом хариуд нь өөрийгөө хамгаалж, мужийн эрх баригчид олон нийтийг хамгаалахын тулд чадах бүхнээ хийж байгаа гэж мэдэгдэв.
Парис Хилтон, Билли Кристал, Сэр Энтони Хопкинс, Жон Гудман, Анна Фарис, Кэри Элвес зэрэг алдартнууд мөн ой хээрийн түймэрт орон гэрээ алдсан байна.
Эх сурвалж: BBC

#АНУ, #Лос Анжелесийн ой хээрийн түймэр,