Дэлхий дахинд “Муур эмэгтэй” нэрээр алдаршсан Жоселин Вилденштейн 84 насандаа таалал төгссөнийг түүний хамтрагч лхагва гарагт мэдэгджээ.
Загвар зохион бүтээгч Ллойд Клейны мэдэгдэлд дурдсанаар Вилденштейн 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний үдээс хойш Парист, унтаж байхдаа нас барсан байна.
Жоселин буюу Жоселиннис Даяннис да Силва Безерра Периссет нь 1940 онд Швейцарын Лозанна хотод төрж байжээ.
Тэрээр Франц гаралтай уран зураг, урлагийн бүтээлийн дилер, хурдан морь сонирхогч, үржүүлэгч Алек Вилденштейнтэй гэрлэж, хоёр хүүхэдтэй болсноор Нью-Йоркийн чинээлэг эрхмүүдийн хүрээлэлд орж байв.
Хожим Вилденштейн өөрийгөө “муур шиг” харагдуулахын тулд маш их засвар хийлгэсэн нь, мөн гэр бүлээ цуцлуулахдаа 2.5 тэрбум долларын тохиролцоонд хүрч, 13 жилийн турш жил бүр 100 сая доллар авч байхаар болсон нь олон нийтийн анхаарлыг татаж байв.
Тэрээр нөхөр Алек Вилденштейнтэй Кени улсад танилцаж, жилийн дараа Лас Вегаст гэрлэсэн байна. Дараа нь нөхөртөө зориулж муур шиг харагдахын тулд гоо сайхны хагалгаанд орж эхэлсэн аж.
“Daily Mail”-ийн мэдээлснээр Вилденштейн том мууранд дуртай нөхрөө баярлуулахын тулд гоо сайхны мэс засалд 2 сая фунт зарцуулсан байна.
Харин нөхөр нь салсныхаа дараа “Vanity Fair” сэтгүүлд “Тэр галзуурсан. Би үргэлж хамгийн сүүлд олж мэддэг байсан. Тэр яг л тавилга шиг нүүр царайгаа өөрчлөхийг оролддог байсан. Хүний арьс тийм энгийн биш шүү дээ. Гэхдээ тэр сонсохыг хүсээгүй” гэж ярьж байжээ.
Мөн нөхөр нь салалтынхаа үеэр Вилденштейнийг Парист дээдсийн хүрээлэлд биеэ үнэлдэг байсан гэсэн цуу яриаг тарааж байсан бөгөөд салалт нь эцэслэгдэх хүртэл сар бүр олгодог байсан мөнгөн тэтгэмжээ 150,000-аас 50,000 доллар болгон бууруулж байсан аж.
Хожим Вилденштейн “хэзээ ч нүүрээ өөрчлөхийг хүсэж байгаагүй” гэж мэдэгдэж, хуучин нөхрөө авч үлдэхийн тулд гоо сайхны хагалгаанд орсон гэсэн цуу яриаг үгүйсгэж байжээ.
Эх сурвалж: The Guardian

#Муур эмэгтэй, #Жоселин Вилденштейн,